Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Эгэл үзэгдлийн тоо

Хоёр шоог зэрэг хаяхад туссан нүднүүдийн нийлбэр 6 байх эгэл үзэгдлийн тоо хэд вэ?

A.9   B.8   C.7   D.6   E.5  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:44.89%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Нэг ба хоёрдугаар шооны тусах нүднүүдийг $a$ ба $b$ гэвэл энэ эгэл үзэгдэлд $(a,b)$ хосыг харилцан нэг утгатайгаар харгалзуулж болно. $a+b=6$ байх хосуудыг жагсааж бич.
Бодолт:$a+b=6$ байх $(a,b)$ хосууд нь $(1,5)$, $(2,4)$, $(3,3)$, $(4,2)$, $(5,1)$ тул нийт 5 эгэл үзэгдэл байна.

Сорилго

Сорилго 2019 №2B  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  Комбинаторикийн элдэв бодлогууд 

Түлхүүр үгс