Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15517
1-100 тоонуудаас таамгаар нэгийг авахад тэр нь 8-д хуваагдах тоо байх магадлалыг ол.
A. $0.08$
B. $0.09$
C. $0.11$
D. $0.12$
E. $0.14$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 51.95%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Магадлалын сонгодог тодорхойлолт ашиглан бодно. Өөрөөр хэлбэл 8-д хуваагдах тоонуудын тоог нийт тоонуудын тоонд хувааж олно.
1-ээс $n$ хүртэлх натурал тоонууд дотор $a$ тоонд хуваагдах тоо $\Big[\dfrac{n}{a}\Big]$ ширхэг байдаг. Энд $[\ ]$ нь бүхэл хэсгийг тэмдэглэж байгаа болно.
1-ээс $n$ хүртэлх натурал тоонууд дотор $a$ тоонд хуваагдах тоо $\Big[\dfrac{n}{a}\Big]$ ширхэг байдаг. Энд $[\ ]$ нь бүхэл хэсгийг тэмдэглэж байгаа болно.
Бодолт: Нийт 100 тоо байгаа бөгөөд үүнээс $\Big[\dfrac{100}{8}\Big]=12$ ширхэг нь 8-д хуваагдах тул $$P(A)=\dfrac{12}{100}=0.12$$ байна.