Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
XI анги, хуудас 198
Нэгэн аймгийн сурагчдын ЭЕШ-д авсан оноогоор дараах бүлэглэсэн өгөгдлийн хүснэгтийг үүсгэв. Сурагчдын онооны арифметик дунджийг ол.
| Сурагчдын тоо |
200-299 | 8 |
300-399 | 40 |
400-499 | 228 |
500-599 | 252 |
600-699 | 108 |
700-800 | 14 |
A. $520.53$
B. $509.62$
C. $500.00$
D. $519.36$
E. $490.50$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 28.65%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Завсар тус бүрийг дунджаар нь төлөөлүүлж бодно.
Бодолт: Завсар тус бүрийн дунджийг олбол
тул сурагчдын дундаж оноо
$$\dfrac{249.5\cdot8+349.5\cdot40+449.5\cdot 228+549.5\cdot252+549.5\cdot 228+649.5\cdot 40+750\cdot8}{14+108+252+228+40+8}=\dfrac{337582}{650}\approx 519.36$$
| Дундаж | Сурагчдын тоо |
200-299 | 249.5 | 8 |
300-399 | 349.5 | 40 |
400-499 | 449.5 | 228 |
500-599 | 549.5 | 252 |
600-699 | 649.5 | 108 |
700-800 | 750 | 14 |
Сорилго
Сорилго 2019 №2B
Corilgo
TB сорилго
Corilgo тестийн хуулбар
Статистик
Өгөгдөл
Математик статистик
ААТТШ
ААТТШ тестийн хуулбар
ААТТШ тестийн хуулбар тестийн хуулбар