Loading [MathJax]/jax/output/CommonHTML/jax.js

Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15830

Номын тавиур дээр магадлалын онолын 4 өөр ном, эдийн засгийн онолын 3 өөр номыг санамсаргүйгээр байрлуулахад ижил мэргэжлийн номнууд нэг дор байрласан байх үзэгдлийн магадлалыг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: Нийт 7 номыг нэг тавиур дээр байрлуулах боломжийн тоо нь 7! байна. Магадлалын онолын 4 номыг нэг багц болгох 4! боломж, эдийн засгийн онолын 3 номыг нэг багц болгох 3! боломж бий. Эдгээрийг 2 багцийг 2! янзаар байрлуулж болох тул ижил мэргэжлийн номнууд нэг дор байрласан байх боломжийн тоо 4!3!2! болно. Иймд бидний олох магагдлал 4!3!2!7!=3!2!567=235 байна.

Сорилго

Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.

Түлхүүр үгс