Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Нийлбэрийн магадлал
Хоёр тамирчин нэг буудалтаар бай онох магадлал харгалзан 0.4 ба 0.5 бол тус бүр байг 2 удаа буудахад ядаж нэг нь байг 2 удаа онох магадлалыг ол.
A. 0.37
B. 0.52
C. 0.47
D. 0.58
E. 0.25
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 18.18%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: A ба B нь харгалзан I ба II тамирчин байг 2 удаа онох үзэгдэлүүд байг. Тэгвэл бидний олох үзэгдлийн магадлал нь
P(A+B)=P(A)+P(B)−P(AB)
байна.
Бодолт: P(A)=0.42=0.16, P(B)=0.52=0.25 ба A, B нь үл хамаарах үзэгдлүүд тул P(AB)=P(A)⋅P(B)=0.16⋅0.25=0.04
байна. Иймд
P(A+B)=P(A)+P(B)−P(AB)=0.16+0.25−0.04=0.37
байна.