Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Дундаж хурд
Автомашин засмал замаар 60 км/цаг хурдтай 3 цаг явсан дараа шороон замаар орон 40 км/цаг хурдтайгаар 2 цаг явж очих газраа хүрчээ. Нийт замын туршид ямар дундаж хурдтай явсан бэ?
A. 60 км/цаг
B. 54 км/цаг
C. 48 км/цаг
D. 50 км/цаг
E. 52 км/цаг
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 45.45%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Нийт явсан зам ба явсан хугацааг ол. $$\text{Дундаж хурд}=\dfrac{\text{Нийт зам}}{\text{Хугацаа}}$$ байна.
Бодолт: Нийт явсан зам нь $60\cdot3+40\cdot2=260$ км. Хугацаа нь $2+3=5$ цаг тул дундаж хурд нь $\dfrac{260}{5}=52$ км/цаг байна.