Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Халуун ба хүйтэн усны крант нээх хугацаа
166 л багтаамжтай усны савыг 22 минутад дүүргэхийн тулд 1 минутад 6.75 л ус гоождог хүйтэн усны цорго нээж хаагаад, дараа нь 1 минутад 8.5 л ус гоождог халуун усны цорго нээжээ. Цорго тус бүр хэчнээн минут нээлттэй байсан бэ?
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Дан хүйтэн усны крант ашигласан бол 22 минутанд хэдэн литр ус оруулах байсан бэ?
Бодолт: Хэрвээ дан хүйтэн усны цорго ашигласан бол $22\cdot 6.75=148.5$ литр ус орно. Зөрөө $166-148.5=17.5$ литр усыг нөхөхийн тулд халуун усны цоргыг
$$\dfrac{17.5}{8.5-6.75}=\dfrac{17.5}{1.75}=10$$
минут нээх шаардлагатай. Иймд хүйтэн усны цоргыг $22-10=12$ минут нээжээ.