Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2007 A1 №6 хуулбар
Машин явах замынхаа $\dfrac{3}{10}$ хэсгийг 45 км/ц хурдтай, хагасыг нь 50 км/ц хурдтай, үлдсэн хэсгийг 60 км/ц хурдтай явсан бол нийт замыг ямар дундаж хурдтай явсан бэ?
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: Нийт 10 хэсэг зам гэе. Тэгвэл 3 хэсэг газарт нь 45 км/цаг, 5 хэсэг газарт 50 км/цаг, 2 хэсэг газарт 60 км/цаг хурдтай явсан байна. Нэг хэсэг газрыг $S$ км гэвэл эдгээрт зарцуулсан нийт хугацаа нь
$$t=\dfrac{3S}{45}+\dfrac{5S}{50}+\dfrac{2S}{60}=\dfrac{S}{15}+\dfrac{S}{10}+\dfrac{S}{30}=\dfrac{6}{30}S=\dfrac{1}{5}S$$
байна. Нийт зам нь $10S$ тул дундаж хурд нь $v=10S:\dfrac{1}{5}S=50$ км/цаг байна.