Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2006 A №18 хуулбар

$0.5$ хувийн давсны 40 л ба 2 хувийн 50 л уусмалуудаас $1.5$ хувийн 30 л уусмал гаргаж авахын тулд тус бүрээс нь хэчнээн литрийг авч холих вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: 1 литр $0.5$ хувийн уусмалыг 1 литр $2$ хувийн уусмалаар солиход давсны хэмжээ нь 1 л-ийн $2\%-0.5\%=1.5\%$ буюу $0.015$ литрээр нэмэгдэнэ. 30 л $0.5$ хувийн уусмал дахь давсны хэмжээ $0.005\cdot 30=0.15$ литр, $1.5$ хувийн уусмал дахь давсны хэмжээ нь $0.015\cdot 30=0.45$ л буюу зөрөө нь $0.45-0.15=0.30$ литр байна. Иймд $0.30:0.015=20$ литр $2$ хувийн давсны уусмал ба $30-20=10$ литр $0.5$ хувийн уусмал холино.
Заавар: $1:\alpha$ харьцаатай хольцийн концентраци нь $$\dfrac{0.5\%+2\%\cdot\alpha}{1+\alpha}$$ байна.
Бодолт: $$\dfrac{0.5\%+2\%\cdot\alpha}{1+\alpha}=1.5\% \Leftrightarrow 0.5+2\alpha=1.5+1.5\alpha$$ буюу $\alpha=2$ байна. Иймд $1:2$ хэмжээгээр нийт 30 л уусмал гаргаж авах тул $10$ ба $20$ л-ийг тус тус холино.

Сорилго

1, 11-р сургуулийн бэлтгэл сорилго №2  Хольцын бодлого  Хольцын бодлого тестийн хуулбар  Хольцын бодлого тестийн хуулбар 

Түлхүүр үгс