Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №16144

Сургуулийн 220 сурагчийн 163 нь сагсан бөмбөг, 175 нь хөл бөмбөг тоглодог ба 24 нь энэ хоёр тоглоомын алийг нь ч тоглож чадахгүй байв. Тэгвэл хөл бөмбөг сагсан бөмбөгийг хоёуланг нь тоглодог сурагч хэд байв.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $U$ сургуулийн нийт сурагчдын олонлог, $A$ сагсан бөмбөг тоглодог, $B$ хөлбөмбөг тоглодог $C$ алийг нь ч тоглож чадахгүй сурагчдын олонлог гэвэл $$U\setminus C=A\cup B$$ байна.
Бодолт: $$|U\setminus C|=|U|-|C|=|A|+|B|-|A\cap B|$$ тул $$|A\cap B|=|A|+|B|+|C|-|U|=163+175+24-220=142$$

Сорилго

Олонлогийн алгебр  Олонлог, олонлог дээрх үйлдэл 

Түлхүүр үгс