Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №16145

Сургуулийн бүх сурагчдын $28\%$ нь шатар, $25\%$ нь даам, $20\%$ нь теннис тоглодог. Мөн $11\%$ нь шатар ба даам, $3\%$ нь шатар ба теннис, $2\%$ нь даам ба теннис тоглодог ба $42\%$ нь эдгээрийн алийг нь ч тоглодоггүй байв. Сурагчдын

  1. Хэдэн хувь нь шатар, даам, теннис гурвууланг тоглодог вэ?
  2. Хэдэн хувь нь яг хоёр тоглоом тоглодог вэ?
  3. Хэдэн хувь нь яг нэг тоглоом тоглодог вэ?
  4. Хэдэн хувь нь ядаж хоёр тоглоом тоглодог вэ?
  5. Хэдэн хувь нь яг нэг тоглоом тоглодоггүй вэ?
  6. Хэдэн хувь нь ядаж нэг тоглоом тоглодоггүй вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $U$ сургуулийн сурагчдын олонлог, $A$ шатар тоглодог, $B$ даам тоглодог, $C$ теннис тоглодог, $D$ алийг нь тоглодоггүй сурагчдын олонлог гэвэл $$U\setminus D=A\cup B\cup C$$ байна.
Бодолт:
  1. $$|U\setminus D|=|U|-|D|=|A|+|B|+|C|-|AB|-|AC|-|BC|+|ABC|$$ тул $$|ABC|=|U|-|A|-|B|-|C|-|D|+|AB|+|AC|+|BC|=$$ $$=100\%-28\%-25\%-20\%-42\%+11\%+3\%+2\%=1\%$$
  2. Яг хоёр тоглоом тоглодог нь $$|AB\setminus ABC|=11\%-1\%=10\%$$ $$|AC\setminus ABC|=3\%-1\%=2\%$$ $$|BC\setminus ABC|=2\%-1\%=1\%$$ тул $10\%+2\%+1\%=13\%$ байна.
  3. Нийт тоглоом тоглодог нь $100\%-42\%=58\%$ үүнээс $13\%+1\%=14\%$ нь хоёр ба түүнээс дээш тоглоом тоглодог. Иймд яг нэг тоглоом тоглодог нь $58\%-14\%=44\%$ байна.
  4. $13\%+1\%=14\%$.
  5. Яг хоёр тоглоом тоглодогтой ижил.
  6. $$|\overline{A}\cup\overline{B}\cup\overline{C}|=|\overline{ABC}|=100\%-1\%=99\%$$.

Сорилго

Олонлогийн алгебр  Олонлог, олонлог дээрх үйлдэл 

Түлхүүр үгс