Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №16156

Институтийн нэг хэлтсийн ажилтан бүр ядаж нэг гадаад хэл мэддэг ба 6 хүн англи, 7 хүн франц, 6 хүн герман, 4 нь англи ба герман, 3 нь герман ба франц, 2 нь англи ба франц, 1 нь бүх хэлийг мэддэг бол хэлтэс хэдэн ажилтантай байсан бэ? Хэдэн хүн зөвхөн англи хэл мэддэг вэ? Хэдэн хүн зөвхөн нэг хэл мэддэг вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $|U|=|A\cup B\cup C|$ байна. Энд $A$ англи хэл мэддэг, $B$ франц хэл мэддэг, $C$ герман хэл мэддэг ажилтнуудын олонлог.
Бодолт: Нийт ажилтаны тоо \begin{gather*} |U|=|A|+|B|+|C|-|AB|-|AC|-|BC|+|ABC|\\ =6+7+6-2-4-3+1=11 \end{gather*} Зөвхөн 2 хэл мэдддэг ажилтнуудын тоо \begin{align*} |AB\overline{C}|&=|AB\setminus C|=|AB|-|ABC|=2-1=1\\ |A\overline{B}C|&=|AC\setminus B|=|AC|-|ABC|=4-1=3\\ |\overline{A}BC|&=|BC\setminus A|=|BC|-|ABC|=3-1=2 \end{align*} тул $1+3+2=6$ байна. Иймд ядаж хоёр хэл мэддэг ажилтан $6+1=7$ ба яг нэг хэл мэддэг (зөвхөн нэг хэл мэддэг) ажилтан $11-7=4$ байжээ.

Сорилго

Үндсэн дүрмүүд 

Түлхүүр үгс