Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №16161
Шатрын нүднээс хар ба цагаан нүдийг хэчнээн янзаар зааж болох вэ? Шатрын хөлгөөс 2 нүдийг хэчнээн янзаар зааж чадах вэ? Мөн 2 цагаан нүдийг хэчнээн янзаар зааж чадах вэ?
Бодлогын төрөл:Уламжлалт
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Шатрын хөлөгт 32 цагаан, 32 хар нүд бий.
Бодолт:Хар ба цагаан нүдийг $32\times 32=1024$ янзаар сонгож болно. Хоёр нүдийг $\dfrac{64\times 63}{2}=2016$ янзаар, хоёр цагаан нүдийг $\dfrac{32\times 31}{2}=496$ янзаар сонгоно.