Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №16174

  1. Бүх 5 оронтой тооны тоог ол.
  2. 8-г агуулаагүй бүх 5 оронтой тооны тоог ол.
  3. 0 ба 8-г агуулаагүй бүх 5 оронтой тооны тоог ол.
  4. 2, 3, 5, 7 цифрүүдээр бичиж болох бүх 5 оронтой тооны тоог ол.
  5. 2, 3, 5, 7 цифрүүдээр бичиж болох $10^6$-ээс бага бүх тооны тоог ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт:
  1. Таван оронтой тоог 5-т гэж үзэж болох бөгөөд эхний цифр нь 9 ялгаатай утга, бусад цифрүүд нь 10 ялгаатай утга авч болох тул нийт $$9\cdot 10\cdot 10\cdot 10\cdot 10=9000$$ ширхэг 5 оронтой тоо байна.
  2. Эхний цифр нь 8 ялгаатай утга, бусад цифрүүд нь 9 ялгаатай утга авч болох тул нийт $$8\cdot 9\cdot 9\cdot 9\cdot 9=52488$$ ширхэг 5 оронтой тоо байна.
  3. Цифр нь бүр нь 8 ялгаатай утга авч болох тул $8^5=32768$ ширхэг тоо байна.
  4. Бүх цифрүүд нь 4 ялгаатай утга авч болох тул $$4^5=1024$$
  5. $4+4^2+4^3+4^4+4^5+4^6=5460$ ширхэг тоо байна.

Сорилго

Давталттай сэлгэмэл, Сэлгэмэл 

Түлхүүр үгс