Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №16191

1-ээс 100 хүртэлх тоонуудаас нийлбэр нь 3-т хуваагдах гурван ялгаатай тоог хэчнээн янзаар сонгож авах вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 3 тооны нийлбэр 3-т хуваагдах бол эсвэл бүгд ижил үлдэгдэл өгнө, эсвэл бүгд ялгаатай үлдэгдэл өгнө.
Бодолт: 100 тооны 34 нь 3-т хуваахад 1 үлдэгдэл, 33 нь 0 үлдэгдэл, 33 нь 2 үлдэгдэл өгнө. Иймд бидний олох тоо нь $$C_{34}^3+C_{33}^3+C_{33}^3+C_{34}^1C_{33}^1C_{33}^1$$ байна.

Сорилго

Хэсэглэл, давталттай хэсэглэл  12.1. Хэсэглэл  Дискрет мат, Семинар №06  182.06. Дискрет мат, Семинар №06 

Түлхүүр үгс