Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №16196

Ээжид 4 алим, 3 жүрж, 6 нимбэг байв. Ээж өдөр болгон хүүдээ нэг жимс өгдөг бол хэчнээн янзаар өгч чадах вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар:
Бодолт: Ээжийн өгсөн жимснүүдийн нэрийг дарааллаар нь бичихэд А үсэг 4, Ж үсэг 3, Н үсэг 6 орсон нийт 13 урттай үг үүснэ. Эдгээрийн үгийн тоо нь ээжийн жимс өгөх боломжийн тоотой тэнцүү байх нь ойлгомжтой юм. Иймд $$P(4,3,6)=\dfrac{13!}{4!\cdot 3!\cdot 6!}=60060$$ ялгаатай янзаар өгч чадна.

Сорилго

Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл  Дискрет мат, Семинар №05  Комбинаторик, зуны сургалт 

Түлхүүр үгс