Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №16197

Алгебрын 3, анализын 4, геометрийн 8 номоор ангийн 30 сурагчийн талыг шагнах болов. Хэчнээн янзаар шагнаж чадах вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар:
Бодолт: Сурагчдаа нэрсийн дарааллаар нь жагсаагаад алгебрын номоор шагнуулсан бол А-г, анализийн номоор шагнуулсан бол Б-г, геометрийн номоор шагнуулсан бол В-г, номоор шагнуулаагүй бол Г-г харгалзуулъя. Эдгээр нь дарааллаараа А үсэг 3 удаа, Б үсэг 4 удаа, В үсэг 8 удаа, Г үсэг 15 удаа орсон 30 урттай үг үүснэ. Энэ үгийн тоо нь нийт шагнах боломжийн тоотой тэнцэх нь ойлгомжтой юм. Иймд $$P(3,4,8,15)=\dfrac{30!}{3!\cdot 4!\cdot 8!\cdot 15!}$$ янзаар шагнаж болно.

Сорилго

Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл  Дискрет мат, Семинар №05  Комбинаторик, зуны сургалт 

Түлхүүр үгс