Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Дискрет мат, Семинар №05
8 оронтой тоо хэчнээн ширхэг тоо байх вэ? Үүнээс хэчнээн нь
- хөрш цифрүүд нь ялгаатай
- 7-ийн цифр агуулаагүй
- 7-ийн цифр агуулсан
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Batbayasgalan
Бодолт
Заавар:
Бодолт: Нийт $9\cdot 10^7$ ширхэг 8 оронтой тоо бий. Учир нь эхний цифрийг 9 янзаар, бусад цифрүүдийг тус бүр 10 янзаар сонгох боломжтой.
- Эхний цифрийг 9 янзаар, бусад цифрүүдийг нь өмнөх цифрээсээ ялгаатай байхаар тус бүр 9 янзаар сонгох боломжтой тул хөрш цифрүүд нь ялгаатай нийт $9^8$ ширхэг 8 оронтой тоо байна.
- 7-ийн цифр агуулаагүй гэвэл эхний цифр 8 боломжтой, бусад цифрүүд нь 9 боломжтой тул $8\cdot 9^7$ ширхэг 8 оронтой тоо бий.
- 7-ийн цифр агуулсан нийт $9\cdot 10^8-8\cdot 9^8$ ширхэг тоо байна.
Сорилго
Дискрет мат, Семинар №05, гэрийн даалгавар
Комбинаторик, зуны сургалт
11.4. Сэлгэмэл
Дискрет мат, Семинар №05
182.05. Дискрет мат, Семинар №05
182.05. Дискрет мат, Семинар №05 тестийн хуулбар