Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Семинар №5
0, 1, 2, 3, 4, 5 цифрүүдээр 5-д хуваагддаг, ижил цифр агуулаагүй, 6 оронтой тоо хэчнээнийг зохиож болох вэ? Хэрэв ижил цифр агуулж болох бол хэчнээн тоо зохиож болох вэ?
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Batbayasgalan
Бодолт
Заавар:
Бодолт: 0-ээр төгссөн бол үлдэх 5 цифрийг $A_5^5=120$ янзаар сонгон 5-д хуваагдах 6 оронтой тоо зохиож болно. 5 цифрээр төгссөн бол эхний цифрийг 0-ээс ялгаатай байхаар 4 янзаар сонгох ба үлдэх цифрүүдийг $A_4^4=24$ янзаар сонгох тул нийт $4\cdot 24=96$ янзаар 5-д хуваагдах 6 оронтой тоо үүсгэж болно. Иймд нийт $120+96=216$ ширхэг 5-д хуваагддаг, ижил цифр агуулаагүй 6 оронтой тоо зохиож болно.