Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Дискрет мат, Семинар №6

10 хос гутлаас нэг ч хос гутал сонгогдоогүй байхаар 6 гутлыг хэчнээн янзаар сонгож болох вэ?


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар:
Бодолт: Эхлээд сонголтоо эрэмбэтэй гэж үзье. Тэгвэл сонгогдсон гутал ба хосыг нь дараагийн ээлжинд сонгох боломжгүй тул эхний гутлыг 20 янзаар, хоёр дахь гутлыг 18 янзаар, гурав дахь гутлыг 16 янзаар, дөрөв дэх гутлыг 14 янзаар, тав дахь гутлыг 12 янзаар, зургаа дахь гутлыг 10 янзаар сонгож болно. Иймд эрэмбэтэй сонголтын тоо $$20\cdot 18\cdot 16\cdot 14\cdot 12\cdot 10$$ тул нэг хос гутал сонгогдоогүй байхаар 6 гутал сонгох боломжийн тоо $$\dfrac{20\cdot 18\cdot 16\cdot 14\cdot 12\cdot 10}{6!}=13440$$ байна.

Сорилго

Дискрет мат, Семинар №05  Комбинаторик, зуны сургалт 

Түлхүүр үгс