Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
1 ба 2 цифрүүд зэрэгцэж орсон тоонууд
$1,2,3,\dots,9$ цифрүүдээр бичигдсэн бүх цифр нь ялгаатай 9 оронтой тооны дотор 1 ба 2-ын цифр зэрэгцэж орсон тоо хэд вэ?
A.$2\cdot8!$ B.$8!$ C.$\frac12\cdot9!$ D.$9!$ E.$\frac12\cdot8!$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:100.00%
Бодлогыг оруулсан: Batbayasgalan
Бодолт
Заавар:$12$, $21$ гэж орсон тоонуудыг тус бүрд нь тоол.
Бодолт:$A=12$ гэвэл $A,3,\dots,9$-ээр бичигдэх бүх ялгаатай цифр бүхий тоонуудад $12$ орох тул нийт $8!$ боломжтой. $B=21$ гэвэл $B,3,\dots,9$-ээр бичигдэх бүх ялгаатай цифр бүхий тоонуудад $21$ орох тул мөн адил $8!$ боломжтой. Иймд 1 ба 2-ын цифр зэрэгцэж орсон тоо $2\cdot 8!$ байна.