Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хавтгайн хэсгийн тоо
Аль ч 3 нь нэг цэгт огтлолцдоггүй, аль ч 2 нь параллель биш нэг хавтгай дээр орших 4 шулуун уг хавтгайг хэдэн хэсэгт хуваах вэ?
A.$16$ B.$7$ C.$10$ D.$11$ E.$12$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:0.00%
Бодлогыг оруулсан: Batbayasgalan
Бодолт
Заавар:Нэг шулуун хавтгайг 2 хэсэгт хуваана. 2 шулуун 4 хэсэгт хуваана. 3 дахь шулуун өмнөх 2 шулуунтай 2 цэгт огтлолцох бөгөөд энэ хоёр цэгээр өөрөө 3 хэсэгт хуваагдана. Эдгээр хэсгүүд нь өмнө байсан хэсгүүдийг 2 хэсэгт хуваах тул нийт 3 хэсэг шинээр нэмэгдэнэ. Үүнтэй төстэйгээр 4 дэх шулуун өмнөх 3 шулуунтай 3 цэгээр огтлолцох бөгөөд 4 хэсэгт хуваагдах тул шинээр 4 хэсэг нэмнэ.
Бодолт:$2+2+3+4=11$ хэсэгт хуваана.