Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №17660

Хавтгайн цэгүүдийг 3 өнгөөр будахад хоорондох зай нь 1-тэй тэнцүү ижил өнгийн 2 цэг олдоно гэж харуул.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хэрвээ нэг өнгийн хэрчим байдаггүй гэж үзвэл нэгж талтай хурц өнцөг нь $60^\circ$ байх ромбын хурц өнцгүүд дээрх цэгүүд ижил өнгөтэй байна.
Бодолт:
Эсрэгээс нь ижил өнгийн оройтой нэгж хэрчим байдаггүй гэвэл зурагт үзүүлсэн $v$ цэгт оройтой хоёр ромбын $v_1$, $v_2$ оройнуудын хоорондох зай $1$ байхаар сонговол $v_1$, $v_2$ нь $v$-тэй ижил өнгөтэй болоход хүрч зөрчилд хүрнэ.

Сорилго

Дирихлейн зарчим, IMO бэлтгэл  Дирхлейн зарчим 

Түлхүүр үгс