Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2020, B39
Дорж амралтаараа арван кино үзсэн бөгөөд үргэлжлэх хугацаанд нь судалгаа хийжээ. Түүний үзсэн кинонуудын үргэлжлэх хугацаа $58,49,56,55,68,61,57,61,52,63$ минут байсан бол дундаж хугацаа ба стандарт хазайлтыг ол
Бодолт: Стандарт хазайлтыг тооцохдоо $C.X=\sqrt{\frac{1}{n}\sum x_i^2-(\overline{x})^2}$ томьёогоор бодно. Тооцоог хөнгөвчлөхийн тулд өгөгдөл бүрээс 60-ийг хасвал $-2,-11,-\fbox{a},-5,8,1,-3,1,-8,3$ болно. Эндээс $\sum(x-60)=-2\fbox{b}$, $\sum(x-60)^2=\fbox{c}14$ байна. Иймд арифметик дундаж нь $\overline{x}=\fbox{de}$, мөн эдгээр өгөгдлүүдээр тооцоолсон стандарт хазайлт нь анхны өгөгдлийн стандарт хазайлттай тэнцүү $y=x-60$ стандарт хазайлт нь $C.X=\sqrt{\dfrac{\sum y^2}{n}-(\overline{y})^2}=\sqrt{\dfrac{\fbox{fg}4}{10}}$ байна.