Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ сорилго №1А, Бодлого №03
10 тооны арифметик дундаж 10 байжээ. Эдгээрээс нэг тоо хасахад үлдэх 9 тооны арифметик дундаж 9 болсон бол ямар тоо хассан бэ?
A. $9$
B. $10$
C. $19$
D. $25$
E. $29$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 45.29%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $n$ ширхэг тооны арифметик дундаж $A$ бол эдгээр тоонуудын нийлбэр $nA$ байна.
Бодолт: Анх байсан 10 тооны нийлбэр $10\cdot 10=100$, үлдсэн 9 тооны нийлбэр $9\cdot 9=81$ тул хасагдсан тоо $100-81=19$ байжээ.