Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ сорилго №1А, Бодлого №20
$\begin{pmatrix} 1 & 1\\ 0 & 1\end{pmatrix}$ хувиргалтын матрицтай хувиргалтаар $(4,-2)$ цэгийн дүр аль цэг байх вэ?
A. $(3,0)$
B. $(0,1)$
C. $(2,-2)$
D. $(2,2)$
E. $(2,-1)$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 38.67%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Цэгийн координатаа матриц хэлбэрээр бичээд хувиргалтын матрицаар зүүн талаас нь үржүүлбэл дүр нь гарна.
Бодолт: $(4,-2)$ цэгийг матрицаар илэрхийлбэл $\begin{pmatrix} \phantom{-}4\\ -2\end{pmatrix}$ тул дүр нь
$$\begin{pmatrix} 1 & 1\\ 0 & 1\end{pmatrix}\begin{pmatrix} \phantom{-}4\\ -2\end{pmatrix}
=\begin{pmatrix} 1\cdot 4+1\cdot(-2)\\ 0\cdot 4+1\cdot(-2)\end{pmatrix}=\begin{pmatrix} \phantom{-}2\\ -2\end{pmatrix}$$
буюу $(2,-2)$ цэг болно.