Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
4-т хуваагддаг тоонуудын нийлбэр
4-т хуваагддаг бүх 3 оронтой тооны нийлбэрийг ол.
A. $123000$
B. $120300$
C. $485450$
D. $123300$
E. $246600$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 16.67%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Эдгээр тоонууд нь эхний гишүүн нь $100$, сүүлийн гишүүн нь $996$ байх 4 ялгавартай арифметик прогрессийн дараалсан гишүүд байна. Нийт хэдэн гишүүн байгаа вэ?
Бодолт: $996=100+4(n-1)\Rightarrow n=225$ байна. $a_1=100$, $a_{225}=996$ тул эхний $225$ гишүүний нийлбэр нь $$S_{225}=\dfrac{100+996}{2}\cdot 225=123300$$ байна.