Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №1847
$A$ хотоос $B$ хот хүрэхэд эхлээд тэгш замаар, дараа нь өгсүүр замаар явдаг байв. Машин тэгш замаар 70 км/цаг хурдтай, өгсүүр замаар 60 км/цаг хурдтай явж $B$ хотод хүрэнгүүтээ эргэн уруу замаар 80 км/цаг хурдтайгаар, тэгш замаар 75 км/цаг хурдтайгаар явав. Хэрэв машин $A$-аас $B$ хүрэх болон буцах бүх замын туршид нийт 3 цаг 29 минутыг зарцуулж нийт 250 км зам туулсан бол замын тэгш хэсгийн уртыг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $\dfrac{x}{70}+\dfrac{125-x}{60}+\dfrac{125-x}{80}+\dfrac{x}{75}=3\dfrac{29}{60}$.
Бодолт:
Сорилго
Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.