Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

2019 A №07

Цилиндрийн суурийн радуис $2$ дм , өндөр нь $4$ дм бол тэнхлэг огтлолын талбай нь хэдэн дм.кв вэ?

A.$32$дм.кв   B.$ 8 $дм.кв   C.$ 6 $дм.кв   D.$ 64$дм.кв   E.$ 16 $ дм.кв  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:40.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Цилиндрийн тэнхлэгийг дайруулж татсан огтлолыг тэнхлэг огтлол гэнэ. Тэнхлэг огтлол нь хоёр суурийн төвийг дайрсан шулуун юм.
Бодолт:Цилиндрийн тэнхлэг огтлолд суурийн диаметр болон өндрөөр талаа хийсэн тэгш өнцөгт үүсэх бөгөөд түүний талбай нь $$S = 2r\cdot H =2 \cdot 2\text{ дм}\cdot 4\text{ дм} = 16\text{ дм.кв}$$ байна.

Сорилго

ЭЕШ 2019 А бодлогуудыг нь буцааж сэргээх!!!  Цилиндр  2025-10-11 Сургуулийн сорил  ЭЕШ 2019 А бодлогуудыг нь буцааж сэргээх!!! тестийн хуулбар 

Түлхүүр үгс