Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №1906
Тракторчид 240 га талбай хагалжээ. 2 өдрийн турш хагалсан газрын $80\%$ нь үлдсэн талбайгаас $2.5$ дахин бага байв. Тракторчид өдөрт хэдэн га газар хагалсан бэ? Хэдэн өдөрт ажлаа дуусгасан бэ?
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Хоёр өдөр хагалсан газрыг 10 хэсэг гэвэл үлдсэн нь хэдэн хэсэг болох вэ?
Бодолт: Хоёр өдөр хагалсан газрыг 10 хэсэг гэвэл түүний 80 хувь нь 8 хэсэг, үлдсэн газар нь $8\cdot 2.5=20$ хэсэг болно. Иймд нийт 30 хэсэг газар нь нийт 240 га болно. Иймд нэг хэсэг нь $240:30=8$ га болно. Өдөрт 5 хэсэг буюу $5\cdot 8=40$ га хагалах тул ажлаа $240:40=6$ өдөрт дуусгана.