Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Усан сан

30 м.куб багтаамжтай усан сангийн усыг шавхаж, дараа нь өмнөх хэмжээнд хүртэл усаар дүүргэхэд нийт 8 цаг зарцуулав. Хэрвээ шахуургаар нэг цагт шахах усны хэмжээ нь усыг шавхахаас 4 м.кубээр бага байдаг бол усан санг дүүргэхэд ямар хугацаа зарцуулсан бэ?

A. 4 цаг 30 минут   B. 2 цаг   C. 5 цаг 20 мин   D. 5 цаг   E. 6 цаг  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 58.37%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Шавхах Шахах Хамаарал
1 цагт $m_1$ м.куб $m_2$ м.куб $m_1=m_2+4$
Хугацаа $t_1$ цаг $t_2$ цаг $t_1+t_2=8$
Хэмжээ $m_1\cdot t_1=30$ м.куб $m_2\cdot t_2=30$ м.куб
бидний олох зүйл маань $t_2$ байна.
Бодолт: $$\left\{\begin{array}{c} m_1\cdot t_1=30\\m_2\cdot t_2=30\end{array}\right.\Leftrightarrow\left\{\begin{array}{c} (m_2+4)\cdot(8-t_2)=30\\m_2\cdot t_2=30\end{array}\right.\Leftrightarrow\left\{\begin{array}{c} 8m_2-m_2\cdot t_2+32-4t_2=30\\m_2\cdot t_2=30\end{array}\right.$$ тул $m_2=\dfrac{28+4t_2}{8}=\dfrac{7+t_2}{2}$ болно. Иймд $m_2\cdot t_2=\dfrac{7+t_2}{2}\cdot t_2=30$ байна.

$t_2^2+7t_2-60=0$ тэгшитгэлийг бодвол $t_2=5\lor t_2=-12$ болох ба $t_2$ эерэг тул $t_2=5$ байна. Иймд усан санг 5 цагийн хугацаанд дүүргэжээ.

Сорилго

2017-09-27  өгүүлбэртэй бодлого  Тригонометр  2020-03 sar  математик105  2020-03-23  Өгүүлбэртэй бодлого  Өгүүлбэртэй бодлого  Anu Ujin 

Түлхүүр үгс