Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Квадрат тэгшитгэл ашиглан бодох бодлого

Сурагч өдөр бүр ижил тооны хуудас уншин нийт 480 хуудас ном уншиж дуусгав. Хэрвээ сурагч өдөр бүр 16 хуудас нэмж уншсан бол номоо 5 өдрийн өмнө уншиж дуусгах байжээ. Сурагч уг номыг хэдэн өдөр уншиж дуусгасан бэ?

A. 8 өдөр   B. 10 өдөр   C. 12 өдөр   D. 14 өдөр   E. 15 өдөр  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 62.94%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $$nk=(n-5)(k+16)=480$$ тэгшитгэлийг бод.
Бодолт: Сурагч өдөрт $k$ хуудас, нийт $n$ өдөрт номоо уншиж дуусгасан гэвэл $nk=(n-5)(k+16)\Rightarrow 16n-5k=80$. Эндээс $k=\dfrac{16n-80}{5}$ тул $$n\cdot\dfrac{16n-80}{5}=480\Rightarrow n^2-5n-150=0$$ болно. Иймд $$n_{1,2}=\dfrac{5\pm\sqrt{(-5)^2-4\cdot1\cdot(150)}}{2\cdot 1}=\dfrac{5\pm25}{2}$$ Эндээс $n=15$ гэсэн эерэг шийд нь бодлогын хариу болно.

Сорилго

2016-08-20  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 1  өгүүлбэртэй бодлого  2020 он 2 сарын 20 Хувилбар 2  2020-03 sar  математик105  2020.03.17 /10-р анги, №7/  2020-03-23  11-р ангийн математикийн сорилго  11-р ангийн математикийн сорилго тестийн хуулбар  бие даалт 8  ЭЕШ Сорилго  Аймгийн нэгдсэн сорил  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 1 тестийн хуулбар  2021-05-15  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  Өгүүлбэртэй бодлого  2021-05-15 тестийн хуулбар  2022 soril 1  2021-05-15 тестийн хуулбар  2022 soril 1 тестийн хуулбар  ЕБ-ын Зайд сургууль Математик 11-р анги 2022-2023 оны хичээлийн жил 1-р груп  Anu Ujin  2023-05-29 ЭЕШ СОРИЛ тест 

Түлхүүр үгс