Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2008 A №9 хуулбар
Талууд нь {9,11,12,15,18} олонлогоос утгаа авах
- Элдэв талт гурвалжны тоог ол.
- Зөв биш адил хажуут гурвалжны тоог ширхэг
- Талууд нь дээрх олонлогоос утгаа авах гурвалжнуудаас санамсаргүйгээр нэг гурвалжин сонгон авахад зөв гурвалжин байх магадлалыг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Зөвхөн 9, 9, 18 гэсэн гурван тоон хувьд гурвалжны тэнцэтгэл биш биелэхгүй.
Бодолт:
- Аливаа ялгаатай 3 элемент нь гурвалжны тэнцэтгэл бишийг хангах тул C35=10 ширхэг элдэв талт гурвалжин байна.
- 9, 9, 18-ээс ялгаатай a, a, b хэлбэрийн 3 тоо сонгоход гурвалжин үүсэх тул A25−1=5⋅4−1=19 ширхэг адил хажуут гурвалжин байна.
- Зөв гурвалжны тоо 5 тул нийт 10+19+5=34 гурвалжин байна. Иймд сонгосон гурвалжин зөв гурвалжин байх магадлал 534 байна.
Сорилго
12.2. Давталттай хэсэглэл
Дискрет мат, Семинар №06
182.06. Дискрет мат, Семинар №06
182.06. Дискрет мат, Семинар №06 тестийн хуулбар