Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

МАТ 1.6

Координатын эхэд төвтэй $2x+\sqrt{5}y-2\sqrt{5}=0$ шулууныг шүргэх тойргийн тэгшитгэлийг бичээрэй.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $C$ төвтэй, $r$ радиустай тойрог ба $\ell$ шулуун шүргэлцэх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $C$ ба $\ell$-ийн хоорондын зай тойргийн радиустай тэнцүү байх.
Бодолт: $O(x,y)$ цэгээс $2x+\sqrt{5}y-2\sqrt{5}=0$ шулуун хүртэлх зай: \[d=\dfrac{|2\cdot 0+\sqrt{5}\cdot 0-2\sqrt{5}|}{\sqrt{2^2+(\sqrt{5})^2}}=\dfrac{2\sqrt{5}}{3}\] Шүргэх нөхцөлөөс $r=d$ тул шүргэх тойргийн тэгшитгэл \[x^2+y^2=r^2=\dfrac{20}{9}\]

Сорилго

БҮТ 1000 бодлого 1.1-1.25 

Түлхүүр үгс