Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
МАТ 1.10
$\pi$, $2.(07)$, $-4.5$, $\sqrt{16}$, $\sqrt{7}$ тоонуудас рационал тоог ялгаж бич.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $\dfrac{m}{n}$, $m\in\mathbb Z$, $n\in\mathbb N$ хэлбэрээр бичиж болох бодит тоог рационал тоо, бусдыг нь иррационал тоо гэж нэрлэдэг. Тухайн тохиолдолд $n=1$ үед $m=\dfrac{m}{1}$ тул бүхэл тоонууд рационал тоо болно. Мөн үет бутархайнуудыг энгийн бутархайд шилжүүлж болдог тул рационал тоонууд.
Хэрвээ бүхэл тоо $0\le a$ өөр ямар нэг бүхэл тооны квадрат биш бол $\sqrt{a}$ иррационал тоо байдаг.
$\pi$ тоо нь иррационал тоо бөгөөд үүнийг дунд сургуулийн хүрээнд баталдаггүй.
Хэрвээ бүхэл тоо $0\le a$ өөр ямар нэг бүхэл тооны квадрат биш бол $\sqrt{a}$ иррационал тоо байдаг.
$\pi$ тоо нь иррационал тоо бөгөөд үүнийг дунд сургуулийн хүрээнд баталдаггүй.
Бодолт: $\pi$ ба $\sqrt{7}$ нь иррационал тоонууд юм. Харин $2.(07)=\dfrac{205}{99}$, $-4.5=\dfrac{-9}{2}$, $\sqrt{16}=4$ тул эдгээр нь рационал тоонууд юм.