Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №1989
А-аас В хүртэл 3 чиглэлээр явах боломжтой: С цэгээр дамжиж, D цэгээр дамжиж эсвэл алийг нь ч дайрахгүйгээр шууд хүрэх боломжтой. $AB=80$ км, $AC=40$ км, $AD=30$ км, $CB=60$ км, $DB=100$ км. А болон В, A болон C, A болон D цэгүүд хучилтгүй замаар холбогддог. Харин С болон В, D болон В цэгүүд хучилттай замаар холбогддог. Хучилттай зам дээрх хурд хучилтгүй зам дээрхээс 40 км/цаг-аар их. Хэрэв хучилтгүй зам дээрх хурд 15 км/цаг-аас их 30 км/цаг-аас хэтрэхгүй бол А-аас В хүртэл хамгийн хурдан очихийн тулд аль чиглэлийн замыг сонгосон нь дээр вэ?
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Бодолт байхгүй.
Сорилго
Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.