Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №2062
Ах дүү 2 сүрэг хонь заржээ. Хонь тус бүрийг хашаанд үлдсэн бүх хонины тоотой тэнцүү үнээр заржээ. Ашигаа тэнцүү хуваах зорилготойгоор тэд дараахи үйлдлийг хийжээ: Ах дүү 2 ээлжлэн нийт ашгаас арав арван рубль авсан /ах нь эхэлж авсан/. Ах нь 10 рублээ сүүлийн удаа авахад үлдэгдэл мөнгө нь 10 рубль хүрэхгүй байлаа. Энэ алдагдалын нөхөхийн тулд ах нь дүүдээ хутгаа өгчээ. Тэр хутга хэдэн рубльтэй тэнцэх вэ? /мөнгөний хэмжээ бүхэл тоо байсан/
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Бодолт байхгүй.
Сорилго
Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.