Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №2499

Трапецийн сууриуд нь $a$, $b$. Түүний диагоналиудын огтолцлыг дайрсан суурьтай параллель шулууны хажуу талуудтай огтолцход үүсэх хэрчмийн уртыг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $AD\parallel BC$, $AD=a$, $BC=b$, $AC\cap BD=O$ ба $O$-г дайрсан суурьтай параллель шулуун $AB$-г $M$ цэгт, $CD$-г $N$ цэгт огтолдог гэе. Гурвалжнуудын төсөөгийн харьцаа ашиглан $$\dfrac{OM}{b}=\dfrac{AO}{AC}=\dfrac{a}{a+b}$$ болохыг харуул.
Бодолт:

Сорилго

Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.

Түлхүүр үгс