Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №2516

Трапецийн сууриудын урт $10$ ба $24$, хажуу талуудын урт $13$ ба $15$ бол түүний талбайг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт:
Зурагт үзүүлснээр $BC$ талтай $\parallel$ $DF$ хэрчим татаад $ADF$ гурвалжнаас $DE$ өндрийг олъё. $\triangle ADF$-ийн талбайг Героны томьёогоор олбол $p=\dfrac{13+14+15}{2}=21$ тул $$S_{\triangle ADF}=\sqrt{21\cdot(21-13)\cdot(21-14)\cdot(21-15)}=84$$ тул $h=\dfrac{2S_{\triangle ADF}}{AF}=\dfrac{2\cdot 84}{14}=12$ байна. Иймд трапецийн талбай $$S=\dfrac{10+24}{2}\cdot 12=204$$

Сорилго

08.1. Гүдгэр дөрвөн өнцөгт 

Түлхүүр үгс