Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №2574
Диагоналууд нь хоорондоо перпендикуляр трапецийн өндөр нь $4$. Хэрвээ нэг диагонал нь $5$ бол трапецийн талбайг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт:
$AE=\sqrt{5^2-4^2}=3$ байна. $\triangle DZC\sim\triangle BZA\sim\triangle CEA$ тул
$$\dfrac{AC}{AE}=\dfrac{AB}{AZ}=\dfrac{DC}{ZC}=\dfrac{AB+DC}{AZ+ZC}=\dfrac{AB+DC}{AC}$$
тул $AB+DC=\dfrac{AC^2}{AE}=\dfrac{25}{3}$. Трапецийн талбай $S=\dfrac{AB+DC}{2}\cdot 4=\dfrac{50}{3}$ байна.