Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Сорилго №2, 2019-2020

Тойргийн хөвчийн урт $10$ см. Уг хөвчийн нэг төгсгөлийг дайруулан тойргийн шүргэгч шулуун ба нөгөө төгсгөлийг дайруулан түүнтэй параллель шулуун татав. Хэрэв энэ шулуунаар үүсэх хөвчийн урт $12$ см бол тойргийн радиусыг ол.

A.$6.5$ см   B.$6.25$ см   C.$7$ см   D.$7.5$ см   E.$7.25$ см  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:28.83%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Талуудынх нь урт нь $10$, $10$, $12$ байх адил хажуут гурвалжныг багтаасан тойргийн радиусыг олох юм.
Бодолт:
Косинусын теоремоор $$\cos\beta=\dfrac{10^2+12^2-10^2}{2\cdot 10\cdot 12}=\dfrac{3}{5}=0.6$$ болно. Эндээ $\beta<90^\circ$ тул үндсэн адилтгалаас $$\sin\beta=\sqrt{1-0.6^2}=\sqrt{0.64}=0.8$$ болно. Синусын теоремоор $$2R=\dfrac{AC}{\sin\beta}=\dfrac{10}{0.8}\Rightarrow R=\dfrac{10}{1.6}=6.25$$ байна.

Сорилго

математик101  математик101 тестийн хуулбар  математик101 тестийн хуулбар тестийн хуулбар  Сорилго №2, 2019-2020  11-анги  ЭЕШ сорилго №2А  математик101 тестийн хуулбар тестийн хуулбар  Тойрог, түүнтэй холбоотой бодлогууд  2021-05-11 сорил  2021-05-11 сорил тестийн хуулбар  Шинэ эрин сургуулийн жишиг тест 33  Circle 

Түлхүүр үгс