Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2007 A1 №18
$y=9-12\cos7x-2\sin^27x$ функцийн утгын мужийг ол.
A.$-11\le y\le 21$ B.$-3\le y\le 21$ C.$-11\le y<9$ D.$-11\le y\le 11$ E.$-3\le y\le 11$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.08%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$c=\cos 7x$ гээд $y=g(c)$ функцийг олж шинжил.
Бодолт:$c=\cos 7x$ гэвэл $\sin^2 7x=1-c^2$ тул
$$y=9-12c-2(1-c^2)=2c^2-12c+7=g(c)$$
байна. $-1\le c\le 1$ мужид $g^\prime(c)=4c-12<0$ тул буурна. Иймд хамгийн их утга нь
$$y_{\max}=g(-1)=2\cdot(-1)^2-12\cdot(-1)+7=21,$$
хамгийн бага утга нь
$$y_{\min}=g(1)=2\cdot 1^2-12\cdot 1+7=-3$$
тул $-3\le y\le 21$ байна.
Сорилго
ЭЕШ 2007 A1 2016-05-20 hw-58-2016-05-22 2007 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд. Математик анализ Функц ЭЕШ 2007 A1 тест Функц