Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2010 A №5

Дугуйд таван радиус татаж түүнийг таван секторт хуваажээ. Дугуй дотроос 21 цэг санамсаргүй сонгоход аль нь ч радиус дээр оршихгүй байв. Дараах өгүүлбэрүүдийн аль нь үнэн бэ?

I. Зарим сектор хамгийн цөөндөө 5 цэг агуулна

II. Зарим сектор хамгийн олондоо 3 цэг агуулна.

III. Зарим хөрш хоёр сектор нийт 9-өөс цөөнгүй цэг агуулна.

A. Зөвхөн I   B. Зөвхөн II   C. Зөвхөн I ба II   D. Зөвхөн I ба III   E. Гурвуулаа  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 26.79%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хэрвээ бүх секторт хамгийн олондоо 4 цэг байдаг гэвэл нийт цэгийн тоо хамгийн ихдээ 20 болох тул I нь үргэлж үнэн байна.

Хэрвээ аль ч хөрш хоёр секторт хамгийн ихдээ 8 цэг байсан гэвэл нийт 5 хос хөршид давхардсан тоогоор хамгийн ихдээ 40 цэг байна. Гэтэл сектор бүр 2 хөрштэй тул цэг бүр яг 2 удаа тоологдох учир энэ тоо 42 байх ёстой. Иймд ядаж 9 цэгтэй сектор олдоно. II нь үргэлж үнэн байж чадахгүйг харуул.
Бодолт: Хэрвээ бүх секторт хамгийн олондоо 4 цэг байдаг гэвэл нийт цэгийн тоо хамгийн ихдээ 20 болох тул I нь үргэлж үнэн байна.

Секторуудад 5,4,4,4,4 цэгүүд байж болох ба энэ тохиолдолд II өгүүлбэр худал байна. Хэдийгээр II өгүүлбэр үнэн байхаар хуваалт олдох боловч бүх хуваалтанд дээрх өгүүлбэр үнэн биш тул худал өгүүлбэр байна. Хэрвээ аль ч хөрш хоёр секторт хамгийн ихдээ 8 цэг байсан гэвэл нийт 5 хос хөршид давхардсан тоогоор хамгийн ихдээ 40 цэг байна. Гэтэл сектор бүр 2 хөрштэй тул цэг бүр яг 2 удаа тоологдох учир энэ тоо 42 байх ёстой. Иймд ядаж 9 цэгтэй хөгш секторууд олдоно. Иймд зөв хариулт нь D.

Тайлбар.

Сорилго

ЭЕШ 2010 A  uguulbertei  ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд  2010 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд.  математик108  бие даалт 8 

Түлхүүр үгс