Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2010 A №10
Захаас лууван төмс байцаа худалдан авчээ. Байцааны жин төмснийхөөс $38\%$-аар илүү, харин луувангийн жин төмснийхөөс $40\%$-аар бага байв. Худалдан авсан нийт ногооны жин $14.9$ кг болсон бол хэдэн кг байцаа авсан бэ?
A. $6.9$
B. $9.6$
C. $7.5$
D. $3.5$
E. $10$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 33.50%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Пропорц зохиож бод.
Бодолт: Төмсний жинг $100\%$ гэвэл байцааных $138\%$, луувангийх $60\%$ ба нийт жин нь $298\%$ болно. $298\%$ нь $14.9$ кг болно.
$138\%$ нь
$$\begin{array}{ccc}
298\%&-&14.9\text{ кг} \\
138\%&-& x \text{ кг}
\end{array}
$$ пропорцийг бодвол $x=\dfrac{138\%\cdot14.9}{298\%}=\dfrac{138\cdot14.9}{2\cdot149}=\dfrac{13.8}{2}=6.9$ кг болно.
Сорилго
ЭЕШ 2010 A
uguulbertei
ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд
2010 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд.
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2
2020-02-07
математик110
2020-04-20 soril
Өгүүлбэртэй бодлого
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар
ASK Y free test