Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2010 A №13

1-р ангийн 20 сурагч үдийн цайгаа уухаар нэг цуваанд жагсах болжээ. Болд Амарын урд явахыг хүсч байв. Тэд Болдын хүсэлд тохирохоор хэдэн янзаар жагсан явж болох вэ?

A.$20!$   B.$19!$   C.$18!$   D.$\dfrac{20!}{2}$   E.$20\cdot 19$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:25.85%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Нийт жагсаалын тооны яг хагаст нь Болд Амарын урд нөгөө хагаст нь Амар Болдын урд явна.

$n$ зүйлийг нэг эгнээнд байрлуулах боломжийн тоо $$P_n=A_n^n=n!=1\cdot2\cdot 3\cdots n$$ байдаг.

Жишээ нь $a$, $b$, $c$ гурван үсгийг $abc$, $acb$, $bac$, $bca$, $cab$, $cba$ гэж 6 янзаар нэг эгнээнд байрлуулж болно.
Бодолт:Нийт жагсаалын тоо $20!$ байх ба нийт жагсаалын яг хагаст нь Болд Амарын урд явах учир $\dfrac{20!}{2}$.

Сорилго

ЭЕШ 2010 A  hw-1-2016-04-15  Комбинаторик сэдвийн бодлогууд  hw-56-2016-06-15  Комбинаторик 2  ффф  математик102  сорилго 2  сорилго 2 тестийн хуулбар  сорилго 2 тестийн хуулбар  4.14  9999  9999 тестийн хуулбар  сорилго 2 тестийн хуулбар тестийн хуулбар  комбинаторик 3  2021-01-15  Сэлгэмэл  Комбинаторик  Сэлгэмэл, гүйлгэмэл  Комбинаторик 2 тестийн хуулбар  Комбиторик ба магадлал  Intro to combinotoric  Комбинаторик-oношлох сорил  AAC6 matematik 

Түлхүүр үгс