Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2010 B №20
Усан бассейныг дүүргэх хоёр хоолой ажилладаг. Эхний хоолойг 10 минут, хоёрдугаар хоолойг 20 минут ажиллуулбал бассейн дүүрнэ. Харин эхний хоолойг 5 минут, хоёрдугаар хоолойг 15 минут ажиллуулахад бассейны $\dfrac35$ нь дүүрнэ. Тэгвэл тус бүрд нь ажиллуулахад нэгдүгээр хоолой $\dfrac{\fbox{ab}}{\fbox{c}}$, хоёрдугаар хоолой $\fbox{de}$ минутад бассейныг дүүргэнэ.
abc = 503
de = 50
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 28.68%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: I хоолой $t_1$ минутад, II хоолой $t_2$ минутад бассейныг дүүргэдэг гэвэл $\dfrac{10}{t_1}+\dfrac{20}{t_2}=1$, $\dfrac{5}{t_1}+\dfrac{15}{t_2}=\dfrac{3}{5}$ байна.
Бодолт: Нийт хэсгийг 1 гэвэл 1 минутад I хоолой бассейны $\dfrac{1}{t_1}$ хэсгийг, II хоолой $\dfrac{1}{t_2}$ хэсгийг дүүргэнэ. Иймд
$$\left\{\begin{array}{c}
\dfrac{10}{t_1}+\dfrac{20}{t_2}=1\\
\dfrac{5}{t_1}+\dfrac{15}{t_2}=\dfrac{3}{5}
\end{array}\right.$$
Иймд $\dfrac{10}{t_2}=2\cdot\dfrac{3}{5}-1=\dfrac{1}{5}\Rightarrow t_2=50$ болох тул
$$\dfrac{10}{t_1}=1-\dfrac{20}{50}\Rightarrow t_1=\dfrac{50}{3}$$
байна.
Сорилго
ЭЕШ 2010 B
2016-04-20
uguulbertei
ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд
2017-08-07
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 3
математик105
2020-03-23
Oyukaa12
өгүүлбэртэй бодлого
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар
Багш сорилго