Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2011 A №21

Хайрцагт байгаа 1-р төрлийн 5 ширхэг, 2-р төрлийн 7 ширхэг алимнаас таамгаар 2 ширхэгийг сонгон авахад тэдгээр нь өөр өөр төрлийн алим байх үзэгдлийн магадлалыг ол.

A. $\frac{2}{33}$   B. $\frac{1}{33}$   C. $\frac{35}{66}$   D. $\frac{1}{66}$   E. $\frac{7}{5}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 35.05%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хэсэглэлийн томьёо ашиглаж бод. $n$ элементээс $k$-г нь сонгох боломжийн тоо нь $C_n^k=\dfrac{n!}{k!(n-k)!}$ байна.
Бодолт: Нийт алимны тоо $5+7=12$. 2-ийг таамгаар гаргаж ирэх боломжийн тоо нь $C_{12}^2=\dfrac{12\cdot 11}{2}=66$. Өөр өөр алим гарч ирэх боломжийн тоо нь $C_{5}^1\cdot C_{7}^1=5\cdot 7=35$ байна. Иймд магадлал нь $\dfrac{35}{66}$ байна.

Сорилго

ЭЕШ 2011 A  2016-05-18  magadlal  ЭЕШ магадлал  ЭЕШ-2011 A alias  2020 оны 3 сарын 2 Хувилбар 6  Тест 9-7  2020-12-05 сорил  2021-02-18  Сонгодог магадлал  ЭЕШ 2011 A тестийн хуулбар  МАГАДЛАЛ  Магадлал статистик 1  Магадлал статистик 1  holimog 12 hongon 

Түлхүүр үгс