Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2012 A №11
Сурагч эхний өдөр нийт асуултын $\dfrac15$ хэсэг ба 8 асуулт, 2 дахь өдөр үлдсэн асуултын $40\%$ ба 3 асуулт, 3 дахь өдрийн үдээс өмнө үлдсэн асуултынхаа $\dfrac23$ хэсгийг боловсруулахад 7 асуулт боловсруулаагүй үлдсэн бол шалгалт хэдэн асуулттай байсан бэ?
A.40 B.60 C.65 D.70 E.80
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:32.28%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Сүүлийн өдрөөс урагшлуулж тооц.
Бодолт:3 дахь өдрийн үдээс хойш уг өдрийн $1-\dfrac23=\dfrac13$ хэсэг үлдэх тул 3 дахь өдөр нийт $7\cdot 3=21$ асуулт үлдэнэ.
2 дахь өдрийн 3 асуулт ба 3 дахь өдрийн 21 асуулт 2 дахь өдрийн асуултын $100\%-40\%=60\%$ тул $$\begin{array}{ccc} 60\% & \leftrightarrow & 24\\ 100\% & \leftrightarrow & x \end{array}$$ буюу хоёр дахь өдөр $x=\dfrac{24\cdot 100}{60}=40$ асуулт үлдсэн.
Эхний өдрийн 8 асуулт ба хоёр дахь өдрийн 40 асуулт нь нийт асуултын $1-\dfrac15=\dfrac45$ хэсэг тул $\dfrac15$ хэсэг нь $\dfrac{40+8}{4}=12$ асуулт байна. Иймд нийт $5\cdot 12=60$ асуулт байжээ.

Сорилго
ЭЕШ 2012 A uguulbertei ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд ЭЕШ-2012 A alias ЭЕШ-ийн сорилго B-хувилбар 12 в 03.03 Шинэ Эрин бэлтгэл №2 2020-04-20 soril 2020-04-20 сорил Өгүүлбэртэй бодлого Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил бие даалт 8 ЭЕШ 2012 A тестийн хуулбар Өгүүлбэртэй бодлого ЭЕШ 2012 A тестийн хуулбар