Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2012 A №16

$y=\dfrac{\arcsin\big(\frac x2-1\big)}{\sqrt{1-x^2}}$ функцийн тодорхойлогдох мужийг ол.

A. $]0;4]$   B. $]-1:4]$   C. $[0;1[$   D. $[1;4[$   E. $[0;2[$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 26.72%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $y=\arcsin x$ функцийн тодорхойлогдох муж нь $[-1;1]$ буюу $-1\le x\le 1$ байна.
Бодолт: Арксинус функцийн тодорхойлогдох муж нь $[-1;1]$ ба бутархайн хуваарь тэгээс ялгаатай, язгуурын доторх илэрхийлэл эерэг байх ёстой тул $$D\colon\left\{\begin{array}{c} -1\le\frac{x}2-1\le 1\\ \sqrt{1-x^2}\neq0\\ 1-x^2\ge 0 \end{array}\right.\Leftrightarrow\left\{\begin{array}{c} -1\le\frac{x}2-1\le 1\\ 1-x^2>0 \end{array}\right.\Leftrightarrow\left\{\begin{array}{c} 0\le\ x\le 4\\ -1< x<1 \end{array}\right.$$ байна.
Иймд функцийн тодорхойлогдож муж нь $[0;1[$ байна.

Сорилго

ЭЕШ 2012 A  ЭЕШ-2012 A alias  ЭЕШ 2012 A тестийн хуулбар  ЭЕШ 2012 A тестийн хуулбар  Функц 

Түлхүүр үгс