Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2014 A №30

Анги 10 хүү, 20 охинтой бөгөөд Математик-ийн шалгалтанд авсан ангийн дундаж оноо 80 байв. Харин охидын дундаж оноог $x$ гэвэл хөвгүүдийн авсан дундаж оноог $x$-ээр илэрхийлээрэй.

A.$80-x$   B.$160-x$   C.$240+2x$   D.$120-0.5x$   E.$240-2x$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:38.88%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хөвгүүдийн дундаж оноог $y$ гээд ангийн нийт оноог $x$, $y$-ээр илэрхийл.
Бодолт:Охидын нийт оноо $20x$, хөвгүүдийн нийт оноо $10y$ тул ангийн нийт оноо $20x+10y$ байна. Нөгөө талаас ангийн дундаж оноо $80$ тул нийт оноо нь $30\cdot 80=2400$ байна. Иймд $$20x+10y=2400\Rightarrow y=240-2x$$

Сорилго

ЭЕШ 2014 A  uguulbertei  2017-02-07  ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд  ЭЕШ-2014 A alias  математик108  бие даалт 8  ЭЕШ 2014 A тест  ЭЕШ 2014 A тест  ЭЕШ 2014 A тест тестийн хуулбар 

Түлхүүр үгс